Мэдээ > Мэдээ мэдээлэл
Т.ЭНХБОЛД: “ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР АЖИЛЛАЖ, 119 ДАВХРЫН ЩИТЭНД ТАГ ХИЙЖ 130 ЩИТНИЙ МОНТАЖ ЦЭГЦЭЛЖ ЗАСВАР ХИЙГЭЭД БАЙНА” || Мэдээ || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

7

8 сар
Т.ЭНХБОЛД: “ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР АЖИЛЛАЖ, 119 ДАВХРЫН ЩИТЭНД ТАГ ХИЙЖ 130 ЩИТНИЙ МОНТАЖ ЦЭГЦЭЛЖ ЗАСВАР ХИЙГЭЭД БАЙНА”

Орон сууцны байрны оршин суугчдын гомдол мэдээллийн мөрөөр төлөвлөгөөт ажил эхлүүлсэн талаар мэдээлэл өгөөч?

Т.Энхболд: Манай Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК  жил бүр зохион байгуулагддаг уулзалт өдөрлөгүүд дээр иргэдээс ирсэн гомдол санал мэдээллүүдийг хянаж үзэн шийдвэрлэхээр ажилладаг. Гомдол саналын мөрөөр ажил зохион байгуулж биелэлтээ тайлагнадаг юм. Энэ удаад орон сууцны байрны давхрын шитэнд тоолуур ил задгай байна, зарим хэсэгт цахилгааны утас унжсан байна гэсэн иргэдийн гомдлын дагуу  ажиллаж одоогийн байдлаар 119 давхрын щитний хайрцагт таг хийж,  5/4-р байрны 28 орцны 130 ш  щитийг засаж шинэчлээд байна. Үүнтэй уялдуулж хайрцгыг будах, хаалга хийх зэрэг ажлууд хийгдэж байгаа. Харин зарим иргэдийн буруутай үйлдлүүд ажил гүйцэтгэх явцад цаг хугацаа алдахад  нөлөөлөөд байгаа юм. Тухайлбал шитний хайрцагт олон тооны зарлал, зурагт хуудас наах нь эргээд хуулж хусах зэргээр  будгийн ажил хийхэд хүндрэл учруулж байгаа.  Цаашлаад  шитний хайрцагны цоож их эвдэж байна. Ухаалаг тоолуур тавигдсан байхад шитний хайрцгыг онгойлгож дур мэдэн тоолуурт хүрэх, хөдөлгөх тохиолдолд тоолуур шууд автоматаар салгагдах үйлдэл хийгддэг гэдгийг зарим иргэд маань анхаарах хэрэгтэй байгаа юм.

  

Ер нь иргэд щитний хайрцагт хүрэх, лац ломбыг хөдөлгөх зэрэг нь ямар хууль тогтоомж зөрчиж байгаа вэ?  Ингэх нь ямар аюултай вэ?

Т.Энхболд: Дархан-Уул аймгийн хэмжээнд 1300 давхрын шитэнд засвар хийгдээгүй байсан. Ер нь давхрын шит онгорхой байна гэдэг нь таны үр хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд сөргөөр нөлөөлж байгаа гэсэн үг шүү дээ. Бид иргэдийн аюулгүй байдлыг төлөө  шитнүүдээ шинэчилж засаж цоожтой болгож байгаа. Энэ ажилд хэрэглэгч та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна. Щитний хайрцгыг дур мэдэн оролдохгүй, хүүхэд багачуудад тавих хараа хяналтаа сайжруулж , ил задгай цахилгааны утас унжсан байвал манай 7037-7237, 7037-4494 дугаарын утсуудад мэдээлэл өгч зөрчлийг арилгуулах зэргээр амьдрах орчныхоо аюулгүй байдалд санаа тавих нь  орчин цагийн хариуцлагатай иргэдийн үүрэг юм л даа.  Мэдээллийн технологи хөгжсөн энэ үед хэрэглэгч та бүхэн заавал тоолуурын заалт харах гэж щит онгойлгох бус  tsakhilgaan.mn  сайтаар ороод л тоолуурын заалтаа харчих боломжийг манай компани бүрэн олгож байгаа. Мөн 140015 тусгай дугаарт цахилгааны кодоо мэссэжээр илгээсэн тохиолдолд  тус сайт руу нэвтрэх код болон төлбөрийн мэдээлэл, төлбөр төлөх хугацаа зэрэг 4 төрлийн мэдээллийг /энгийн мэссэжний тарифаар/ авах боломжтой.

Щитний хайрцгыг онгойлгох түүнд зарлал наах зэргээр халдах нь Эрчим хүчний тухай хууль журмыг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд түүнд тохирсон хариуцлагыг ч хуулиар зохицуулсан байдаг.

 

   

 

 

 

 

 

 

 

Цаашид хичнээн орон сууцны байрны давхрын щитийг шинэчлэх ажил хийгдэх вэ?

Т.Энхболд: Энэ жил Хээтэй хороолын 5/4-р байр ирэх жил хуучин хорооллын төвлөрсөн байрнуудын давхрын шитнүүдийг засах төлөвлөгөө байгаа. 2020-2021 оны төлөвлөгөөнд бүх төвлөрсөн давхрын шитэнд засвар хийж давхар тус бүрт нь гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ жил манай компани зөвхөн щитний хайрцагт таг хийх ажилд  20 сая төгрөг,  5/4-р байрны орцнуудын щитний засвар шинэчлэлтийн ажилд  30-аад сая төгрөгийг  зарцуулан ажилласан байна. Дараагийн ажлууд төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа багтаад хийгдэнэ. 

Ярилцсан: П.Майцэцэг 


Т.ЭНХБОЛД: “ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР АЖИЛЛАЖ, 119 ДАВХРЫН ЩИТЭНД ТАГ ХИЙЖ 130 ЩИТНИЙ МОНТАЖ ЦЭГЦЭЛЖ ЗАСВАР ХИЙГЭЭД БАЙНА” || Мэдээ || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

Фэйсбүүк мэдээ

Youtube

Календарь