Мэдээ > Мэдээ мэдээлэл
"ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ" УРИАТАЙ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНЭЭС ГУТГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ || Мэдээ || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

2

5 сар
"ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ" УРИАТАЙ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНЭЭС ГУТГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2019.04.27-ны өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газар, ХАБЭА-н салбар зөвлөлөөс "ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ" уриан дор дэвжээ зохион байгууллаа. Тус Дэвжээ тэмцээнд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК, ДДЦС ТӨХК, ДДС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар, ДСЦТС ХК, Ус суваг ХК, Ник петровис ХК ШТС зэрэг байгууллагууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК -ийн хамт олон ХАБЭА-н чиглэлээр сонирхолтой жүжигчилсэн тоглолтууд бэлтгэн оролцож, ХАБЭА-н хууль тогтоомжоор бэлтгэсэн асуулт хариултын тэмцээндээ амжилттай оролцон гутгаар байр эзэллээ. Тэмцээний тэргүүн байранд Ник петровис ХК, дэд байрт ДДС ТӨХК тус тус орлоо. ХАБЭА-н хууль тогтоомжийг сурталчлах, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнийг дараа дараагийн удаа илүү өргөн хүрээг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.


"ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ" УРИАТАЙ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНЭЭС ГУТГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ || Мэдээ || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

Фэйсбүүк мэдээ

Youtube

Календарь