Мэдээ > Мэдээ мэдээлэл

11

11 сар
АЖИЛД УРЬЖ БАЙНА


15

8 сар
МЭНДЧИЛГЭЭ

                      Эх орныхоо гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж байгаа Эрчим хүчний салбарын нийт хамт  олон, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн мэргэд , ахмадууд, нийт харилцагч хэрэглэгч та бүхэндээ Эрчим хүчний  салбарын 97 жилийн ойн баярын мэндийг хүргэе

 Эрчим хүчний салбарынхан энэхүү түүхэн  он цагийн түүчээг хөдөлмөрийн бахдам амжилттайгаар өртөөлөн ирсэн нь  анхдагчид, ахмадууд, дунд залуу үеийнхний нөр их хөдөлмөр , хичээл зүтгэлийн үр дүн юм.  

ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХК эрчим хүчний 97 жилийн ойгоо  мэргэжлийн чадварлаг инженерүүдийнхээ шинэ бүтээл,   хөдөлмөр хөнгөвчилсөн ухаалаг системүүд,  хэрэглэгчиддээ илүү ойртсон таатай үйлчилгээ, дэлхийн жишигт нийцсэн техник технологийн дэвшилээр  угтаж байна.

Бидний үйл хэрэг зорилтыг дэмжин ажилладаг эрчим хүчний салбарын нийт хамт олон , хэрэглэгч харилцагч та бүхэндээ  баярын мэнд дэвшүүлж аз жаргал сайн сайхны дээдийг хүсэн ерөөе

 

                                                                       ДСЦТС ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  С.НЭРГҮЙ


14

8 сар
сэрэмжлүүлэг

Дархан-Уул аймгийн нутгаар өнөө оройноос /2019.08.14/ шөнөдөө дамжсан усархаг бороо орж, салхи борооны өмнө ширүүсэх тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!!!

 


7

8 сар
Т.ЭНХБОЛД: “ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР АЖИЛЛАЖ, 119 ДАВХРЫН ЩИТЭНД ТАГ ХИЙЖ 130 ЩИТНИЙ МОНТАЖ ЦЭГЦЭЛЖ ЗАСВАР ХИЙГЭЭД БАЙНА”

Орон сууцны байрны оршин суугчдын гомдол мэдээллийн мөрөөр төлөвлөгөөт ажил эхлүүлсэн талаар мэдээлэл өгөөч?

Т.Энхболд: Манай Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК  жил бүр зохион байгуулагддаг уулзалт өдөрлөгүүд дээр иргэдээс ирсэн гомдол санал мэдээллүүдийг хянаж үзэн шийдвэрлэхээр ажилладаг. Гомдол саналын мөрөөр ажил зохион байгуулж биелэлтээ тайлагнадаг юм. Энэ удаад орон сууцны байрны давхрын шитэнд тоолуур ил задгай байна, зарим хэсэгт цахилгааны утас унжсан байна гэсэн иргэдийн гомдлын дагуу  ажиллаж одоогийн байдлаар 119 давхрын щитний хайрцагт таг хийж,  5/4-р байрны 28 орцны 130 ш  щитийг засаж шинэчлээд байна. Үүнтэй уялдуулж хайрцгыг будах, хаалга хийх зэрэг ажлууд хийгдэж байгаа. Харин зарим иргэдийн буруутай үйлдлүүд ажил гүйцэтгэх явцад цаг хугацаа алдахад  нөлөөлөөд байгаа юм. Тухайлбал шитний хайрцагт олон тооны зарлал, зурагт хуудас наах нь эргээд хуулж хусах зэргээр  будгийн ажил хийхэд хүндрэл учруулж байгаа.  Цаашлаад  шитний хайрцагны цоож их эвдэж байна. Ухаалаг тоолуур тавигдсан байхад шитний хайрцгыг онгойлгож дур мэдэн тоолуурт хүрэх, хөдөлгөх тохиолдолд тоолуур шууд автоматаар салгагдах үйлдэл хийгддэг гэдгийг зарим иргэд маань анхаарах хэрэгтэй байгаа юм.

  

Ер нь иргэд щитний хайрцагт хүрэх, лац ломбыг хөдөлгөх зэрэг нь ямар хууль тогтоомж зөрчиж байгаа вэ?  Ингэх нь ямар аюултай вэ?

Т.Энхболд: Дархан-Уул аймгийн хэмжээнд 1300 давхрын шитэнд засвар хийгдээгүй байсан. Ер нь давхрын шит онгорхой байна гэдэг нь таны үр хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд сөргөөр нөлөөлж байгаа гэсэн үг шүү дээ. Бид иргэдийн аюулгүй байдлыг төлөө  шитнүүдээ шинэчилж засаж цоожтой болгож байгаа. Энэ ажилд хэрэглэгч та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна. Щитний хайрцгыг дур мэдэн оролдохгүй, хүүхэд багачуудад тавих хараа хяналтаа сайжруулж , ил задгай цахилгааны утас унжсан байвал манай 7037-7237, 7037-4494 дугаарын утсуудад мэдээлэл өгч зөрчлийг арилгуулах зэргээр амьдрах орчныхоо аюулгүй байдалд санаа тавих нь  орчин цагийн хариуцлагатай иргэдийн үүрэг юм л даа.  Мэдээллийн технологи хөгжсөн энэ үед хэрэглэгч та бүхэн заавал тоолуурын заалт харах гэж щит онгойлгох бус  tsakhilgaan.mn  сайтаар ороод л тоолуурын заалтаа харчих боломжийг манай компани бүрэн олгож байгаа. Мөн 140015 тусгай дугаарт цахилгааны кодоо мэссэжээр илгээсэн тохиолдолд  тус сайт руу нэвтрэх код болон төлбөрийн мэдээлэл, төлбөр төлөх хугацаа зэрэг 4 төрлийн мэдээллийг /энгийн мэссэжний тарифаар/ авах боломжтой.

Щитний хайрцгыг онгойлгох түүнд зарлал наах зэргээр халдах нь Эрчим хүчний тухай хууль журмыг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд түүнд тохирсон хариуцлагыг ч хуулиар зохицуулсан байдаг.

 

   

 

 

 

 

 

 

 

Цаашид хичнээн орон сууцны байрны давхрын щитийг шинэчлэх ажил хийгдэх вэ?

Т.Энхболд: Энэ жил Хээтэй хороолын 5/4-р байр ирэх жил хуучин хорооллын төвлөрсөн байрнуудын давхрын шитнүүдийг засах төлөвлөгөө байгаа. 2020-2021 оны төлөвлөгөөнд бүх төвлөрсөн давхрын шитэнд засвар хийж давхар тус бүрт нь гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ жил манай компани зөвхөн щитний хайрцагт таг хийх ажилд  20 сая төгрөг,  5/4-р байрны орцнуудын щитний засвар шинэчлэлтийн ажилд  30-аад сая төгрөгийг  зарцуулан ажилласан байна. Дараагийн ажлууд төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа багтаад хийгдэнэ. 

Ярилцсан: П.Майцэцэг 


2

5 сар
"ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ" УРИАТАЙ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНЭЭС ГУТГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2019.04.27-ны өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газар, ХАБЭА-н салбар зөвлөлөөс "ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ" уриан дор дэвжээ зохион байгууллаа. Тус Дэвжээ тэмцээнд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК, ДДЦС ТӨХК, ДДС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар, ДСЦТС ХК, Ус суваг ХК, Ник петровис ХК ШТС зэрэг байгууллагууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК -ийн хамт олон ХАБЭА-н чиглэлээр сонирхолтой жүжигчилсэн тоглолтууд бэлтгэн оролцож, ХАБЭА-н хууль тогтоомжоор бэлтгэсэн асуулт хариултын тэмцээндээ амжилттай оролцон гутгаар байр эзэллээ. Тэмцээний тэргүүн байранд Ник петровис ХК, дэд байрт ДДС ТӨХК тус тус орлоо. ХАБЭА-н хууль тогтоомжийг сурталчлах, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнийг дараа дараагийн удаа илүү өргөн хүрээг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.


Мэдээ мэдээлэл || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

Фэйсбүүк мэдээ

Youtube

Календарь