Бидний тухай > Танилцуулга
ТАНИЛЦУУЛГА

 

Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын 26 сумын 74000 км2 нутаг дэвсгэрт 48940 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  1. Цахилгаан түгээх
  2. Цахилгаанаар зохицуулалттай хангах
  3. 5-100 МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах
  4. 0.4-220 кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар
  5. ЦЭХ-ний 1 ба 3 фазын тоолуурын шалгалт, тохируулга, суурилуулах
  6. Туршилт тохируулгын ажил үйлчилгээ /2-догч коммутацийн ажлууд болон хэмжилт туршилт тохируулгын бүх төрлийн ажлууд/
  7. 0.1-100МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах
  8. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 110кВ-оос дээш
  9. Бусад дагалдах ажил үйлчилгээ /өрлөг дулаалга бэхэлгээ болон тулгуур хийц хэсгийн үйлдвэрлэлт, нийлүүлэлт/

КОМПАНИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Бодлого зохицуулалтын 5 хэлтэс, мэдээлэл, шуурхай удирдлага, засвар, хэмжүүр, үйлчилгээний чиглэлийн 5 алба, ашиглалт борлуулалтын 4 салбар, 2 төвтэй нийт 16 нэгжид 435 ажилтантай.

 

Алсын хараа

Эрчим хүчийг дэвшилтэт технологиор хэрэглэгчдэд....

Эрхэм зорилго

Чадварлаг хүний нөөцөд тулгуурлан аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, хэрэглэгчээ дээдэлсэн, салбартаа тэргүүлэгч болно.

Үнэт зүйл

Дархан

Сэлэнгийн

Цахилгаан

Түгээх

Сүлжээ

Хувьцаат

Компани

Дэвшилтэт

технологи

Сэтгэл    зүтгэл

Цогц чадамж

Төгөлдөршил

Сахилга бат

Хэрэглэгчийн

итгэл

Компанийн

засаглал

 

 

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ- Үйл ажиллагаандаа шинэ техник технологийг нэвтрүүлэх

СЭТГЭЛ ЗҮТГЭЛ- Компанидаа сэтгэлтэй зүтгэлтэй аливаад сурч мэдэхийн төлөө хичээдэг, зөв хандлагатай, асуудлыг олон нийтийн эрх ашигт нийцүүлж шийдвэрлэх чадвартай хүний нөөц байх

ЦОГЦ ЧАДАМЖ –Хүний нөөц, дэвшилтэт технологи, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн бүрдэл 

ТӨГӨЛДӨРШИЛ-Санхүүгийн өсөлт, борлуулалтын орлого, санхүүгийн чадавх

САХИЛГА БАТ –Аюулгүй ажиллагаа, эмх цэгц, цаг ашиглалт, дүрэм журам мөрдөлт, удирдлагын тогтолцоо

ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛ –найрсаг харилцаа, хөнгөн шуурхай үйлчилгээ, найдвартай үнэнч шударга байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамж

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ- Удирдах удирдуулах ёсон, ёс зүй, урамшууллын зарчим

Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК 1965 онд байгуулагдсан. Тус компани нь өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй уялдан шугам, тоноглолын ашиглалт, найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор шинэ техник, технологи нэвтрүүлж үр ашигтай үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүтэц орон тоо, зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлтийг сонгон ажиллаж  байна. Нийт бодлого зохицуулалтын 5 хэлтэс, мэдээлэл, шуурхай удирдлага, засвар, хэмжүүр, үйлчилгээний чиглэлээр ажиллах 4 алба, тоног төхөөрөмжийн ашиглалт борлуулалтын ажлыг эрхлэн гүйцэтгэх 4 салбар, 2 төвтэй  нийт 433 ажилтантай ЭХЯ, ЭХЗХ-ноос тогтоосон үнэ тарифийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн дотоод журам, Компанийн захиргаа, ҮЭ-ийн хороотой 2017 онд байгуулсан Хамтын гэрээ бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна.

Танилцуулга || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

Фэйсбүүк мэдээ

Youtube

Календарь