-22 C
Ulaanbaatar, MN
Monday, December 17, 2018

ЦЭХ гэрээний талаар

Home ЦЭХ гэрээний талаар
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ ХЭРЭГЛЭГЧ та манай үйлчилгээг авахын тулд “Эрчим хүчний тухай хууль”-ийн 28-р зүйлд заасны дагуу   “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулна. Гэрээ байгуулснаар та цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхээр хангагдана. “Эрчим хүчний тухай хууль”-ийн 28.1-д заасны дагуу Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээр хангагч хэрэглэгчийн харилцааг зохицуулна. ЦЭХ-ЭЭР ХАНГАХ ГЭРЭЭНИЙ ЭХ СУРВАЛЖ “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” нь дараах эх сурвалжуудаас үндэслэн боловсруулагдсан. Үүнд: Үндсэн хууль Иргэний хууль Эрчим хүчний тухай хууль Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм ДСЦТС ХК хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм ЭХ-ний шугам сүлжээг хамгаалах дүрэм ЦЭХ-ээр хангах гэрээ нь дараах зүйл заалтуудаас бүрдэнэ. Нийтлэг үндэслэл Хэрэглэгчийн эрх үүрэг Хангагчийн эрх үүрэг Цахилгаан эрчим хүчний төлбөр тооцооны журам Тооцооны хэмжих хэрэгсэлд тавигдах шаардлага Харилцан хүлээх хариуцлага Маргаан шийдвэрлэх Гэрээний нэмэлт, өөрчлөлт, дүгнэх, цуцлах Хангагч, хэрэглэгч хоорондын эзэмшлийн зааг Хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний захиалга ЦЭХ-НИЙ ГЭРЭЭ ХИЙХДЭЭ ХЭРЭГЛЭГЧ ТА ДАРААХ МАТЕРИАЛУУДЫГ БҮРДҮҮЛНЭ. Аж ахуйн нэгж:  Аж ахуйн нэгжийн гэрчилгээ Газрын гэрчилгээ Техникийн нөхцөл Тоолуурын гэрчилгээ Гүйдэл хүчдэлийн тр-рын гэрчилгээ Гэрээ хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар Айл өрх: Газар өмчлөлийн гэрчилгээ Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Иргэний үнэмлэх Тоолуурын гэрчилгээ Дээрхи  материалиудыг хуулбарын хамт авчирна.  ЦЭХ-НИЙ ГЭРЭЭ ХИЙСЭН ХЭРЭГЛЭГЧ ТАНЬД ДАРААХ БОЛОМЖУУД НЭЭЛТТЭЙ БОЛНО. Сар бүр тоолуурын заалт авах хугацаа тодорхой болно. Та өөрийн сонгосон банкны дурын салбарт төлбөрөө хийх боломжтой болно. Таны төлбөр тооцоогоо хийхээр сонгосон банкинд төлбөрийн нэхэмжлэл хүргэгдсэн байх хугацаа тодорхой болно. Та цахилгааны төлбөрөө урьдчилан болон урьд хуримтлагдсан авлагаа  график гарган хэсэгчлэн төлөх боломжтой болно.

No posts to display

Биднийг дагах

0FansLike