-22 C
Ulaanbaatar, MN
Monday, December 17, 2018

Нийтлэг асуулт, хариултууд

Home Нийтлэг асуулт, хариултууд
Компанийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар хэрэглэгчээс ирж буй нийтлэг асуултууд, тэдгээрийн хариултууд {slider + Борлуулалтын циклийн талаар ойлголт авах хэрэгтэй байна. Тайлбарлаж өгнө үү?} Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийг борлуулалтын 6 циклд хуваадаг. Уг циклд тухайн хэрэглэгчдийн тоолуурын заалтыг уншуулах, хэрэглэгчийн сонгосон банк буюу тооцооны касст нэхэмжлэл хүргэгдэх, төлбөрөө хийх, төлөх тухай сануулах, цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүргэх, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд түдгэлзүүлэх, шүүхэд шилжүүлэх мэдэгдэл хүргэх, шүүхэд шилжүүлэх зэрэг үйл ажиллагааны хугацаануудыг нарийвчлан зааж өгсөн байдаг. Борлуулалтын цикл нь хэрэглэгчийн тоолуурын заалтыг авсан өдрөөс эхлэн доорх хүснэгтэд заасан хоногийн дагуу тоологдож эхэлнэ. Үйл ажиллагааны дэг жаяг Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний заалт Хугацаа /тоолуурын заалт авсан өдрөөс эхлэн тоологдоно/ Тоолуурын заалт авах Гэрээнд заасан циклийн хугацаанд тоолуурын заалтыг 1-5 хоногт багтаан авна Гэрээний хоёрдугаар хавсралтын 2.1 1-5 дахь хоног Банкинд нэхэмжлэх хүргэх Таны сонгосон банкинд төлбөрийн нэхэмжлэхийг 1 хоногт багтаан цахим хэлбэрээр илгээнэ Гэрээний хоёрдугаар хавсралтын 2.2 6 дахь хоног Төлбөр төлөх өдрүүд Төлбөрийн нэхэмжлэх банкинд хүргэгдсэнээс хойш гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх үүрэгтэй Гэрээний хоёрдугаар хавсралтын 2.3 6-15 дахь хоног Төлбөр хийх тухай сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэх Хэрэглэгч та хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол танд сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэнэ 3.1.5 16-20 дахь хоног Алданги тооцох Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3%-ийн алданги тооцно 4.11 21 дэх хоног Цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх Хэрэглэгч танд төлбөр төлөх тухай сануулах мэдэгдэл хүргэсэн ч төлбөрөө төлөөгүй бол таны цахилгааны хэрэглээг түдгэлзүүлнэ 3.1.6 21 дэх хоногоос Цахилгаан эрчим хүчний түдгэлзүүлсэн хэрэглээг сэргээх Төлбөрөө төлсөн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг цаг тухайд нь сэргээх 3.2.4   Шүүхэд шилжүүлэх болсон тухай мэдэгдэл хүргэх     Төлбөр хийгээгүй хэрэглэгчийг шүүхэд шилжүүлэх     Борлуулалтын 6 циклийн хугацааг харуулбал: Цикл Бичилт хийх өдрүүд Банкинд нэхэмжлэл очих өдрүүд Төлбөр төлөх өдрүүд Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийг ЦЭХ-ийг түдгэлзүүлэх өдрүүд R1 Сар бүрийн 1-5 Сар бүрийн 6 Сар бүрийн 6-16 Сар бүрийн 21-25 R2 Сар бүрийн 6-10 Сар бүрийн 11 Сар бүрийн 11-21 Сар бүрийн 26-30 R3 Сар бүрийн 11-15 Сар бүрийн 16 Сар бүрийн 16-26 Дараа сарын 1-5 R4 Сар бүрийн 16-20 Сар бүрийн 21 Сар бүрийн 21-дараа сарын 1 Дараа сарын 6-10 R5 Сар бүрийн 21-25 Сар бүрийн 26 Сар бүрийн 26-дараа сарын 6 Дараа сарын 11-15 R6 Сар бүрийн 26-30 Сар бүрийн 31 Дараа сарын 1- 10 Дараа сарын 16-20 {/sliders}

No posts to display

Биднийг дагах

0FansLike