-24 C
Ulaanbaatar, MN
Monday, December 17, 2018

Бүтээн байгуулалт

Home Бүтээн байгуулалт
ДСЦТС ХК нь 2007-2009 онд Төвийн бүсийн эрчим хүчний системийг Зүүн бүсийн эрчим хүчний системтэй холбож 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг хийж гүйцэтгэсэн. 2009 онд Завхан аймгийн Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино, Эрдэнэхаан, Завханмандал, Говьалтай аймгийн Цээл, Бугат, Алтай сум, Баянтоорой багийн 0.4кВ-ын агаарын шугамын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.   2010 оноос эхлэн ХБНГУ—ын UESA компанитай хамтран ажиллаж FS маркийн дэд өртөө, KLS маркийн дунд хүчдлийн ачаалал таслагч, SEIMENS компанийн SION маркийн Вакум таслуур, SEEG компанийн MRA4, MRI4 маркийн микропроцессорны реле хамгаалалт, гүйдлийн трансформатор, автомат блок рубильник зэрэг тоног төхөөрөмжүүдийг худалдан авч дэд өртөөнүүдийн цахилгаан тоноглол, реле хамгаалалтуудыг шинэчлэх ажлууд хийгдээд байна. “ДСЦТС” ХК эрчим хүчний салбарт анх удаа цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага, арилжааны автоматжуулалтын систем нэвтрүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд ухаалаг тоолуурын систем, диспетчерийн хяналтын систем, хяналтын камерын систем зэргийг цогцоор нь шийдэн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Мөн 2016 онд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагаан нуур сумдад нийт 16600 гаруй ухаалаг тоолуурыг суурилууллаа. 2016 онд Их засвар, ТЗБАХ, Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд дараах томоохон ажлуудыг хийсэн. - 35кВ-ын агаарын шугамын шинэчлэлтийн ажил 2016 онд 35кВ-ын шинэчлэлтийн ажлаар сумдуудыг холбосон 1 талын тэжээлтэй 35кВ-ын Заамар, Цагааннуур, Орхонтуулын нийт 34км агаарын шугамыг 18м урттай төмөр бетон тулгуураар шинэчилж 4 сумын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг дээшлүүлэх ажил хийгээд байна. 35кВ-ын агаарын шугамыг стандартын төмөр бетон тулгуураар шинэчлэх ажлаар сүүлийн 3 жилд нийт 100км 35кВ-ын агаарын шугамыг шинэчилсэн. - 35/10(6)кВ-ын дэд станцын шинэчлэлтийн ажил 35кВ-ын дэд станцуудад Герман улсын SIEMENS фирмийн SION вакуум таслуур, Woodward SEEG фирмийн MRI, MRDT микропроцессорын реле хамгаалалт, Итали улсын GBE фирмийн өөрийн хэрэгцээний хуурай трансформатор зэрэг сүүлийн үеийн дэвшилтэд тоноглолыг ашигласан. Дархан-Уул аймгийн Дархан сумын цахилгаан хангамжийг сайжруулах, шинээр баригдсан 11-26 хорооллын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор 35/6кВ-ын Ханжаргалан дэд станцыг 10МВА чадалтай болгож өргөтгөн иж бүрэн шинэчилж, 6кВ-ын вакуум таслуур, микропроцессор реле хамгаалалт суурилуулж, хяналт удирдлагын системд холбох болон хаалттай хуваарилах байгууламж шинээр барих ажлыг хийж гүйцэтгээд байна. 35/10кВ-ын Угтаал дэд станц Төв аймгийн Угтаал сумын 35/10кВ-ын Угтаал дэд станцад 35кВ-ын 3 вакуум таслуур суурилуулах, микропроцессор реле хамгаалалт суурилуулах ажил хийгдсэн. Төв аймгийн Заамар суманд 35/6кВ-ын Заамар дэд станцыг шинээр барьсан Төв аймгийн Заамар сумын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр айл өрх, аж ахуйн нэгжүүдийг хангах зорилгоор 35/6кВ-ын 1800кВа чадалтай дэд станц шинээр барьж сумын төвд 6кВ-ын шугам сүлжээг шинээр байгуулж 6/0,4кВ-ын 5 дэд станц шинээр барьсан.

No posts to display

Биднийг дагах

0FansLike