Хуваалцах

МУ-ын хэмжээнд асч байгаа түймрийг унтраах ажилд Монгол улс даяарааа нэгдэж байгаа энэ үед Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн ажилтнууд компани дээрээ аян өрнүүлж цугларсан мөнгийг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт хандивлалаа. Дархан Сэлэнгийн бүс нутгаар асч байгаа түймрийг унтраахад бидний хандивласан 1сая 929 мянган төгрөг багахан ч гэсэн тус дэм болно итгэж байгаагаа илэрхийлэн өнөөдөр гардуулан өглөө. Аймгийн ОБГ-ынхан энэ мөнгийг түймэр унтраах зориулалтын машины сэлбэг хэрэгсэл худалдан авахад зарцуулна гэлээ. Хандивын аянд Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Захиргаа, Дархан Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв,  Зүүн Хараа, Хөтөл, Жаргалант салбаруудын ажилтнууд нэгдэж хандив өгсөн бөгөөд Сүхбаатар салбарын хамт олон мөн Сэлэнгэ аймгийн ОБГ-т түймрийн эсрэг үйл ажиллагаанд зориулж хандив тусламж үзүүлсэн юм.

ДСЦТС ХК нь мэргэжлийн анги бүрэлдэхүүнээ түймэр унтраахад нэгдсэн журмаар дайчлан ажиллуулах бөгөөд өнөөдөр тус анги бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгах үйл ажиллагаа болсон юм. 55 хүний бүрэлдэхүүнтэй тус мэргэжлийн анги 3р ээлжийн түймэр унтраах ажилд явахаар болсон юм. Эх орноо хайрлах хайр нь хэлсэн үгээр бус хийж бүтээсэн үйлдлээр илэрдэг.

DSC_0254 (600 x 400) 20187763_1437259156341959_620077815_n (600 x 337) DSC_0228 (600 x 400) DSC_0259 (600 x 400)

Сэтгэгдэл бичэх