Хуваалцах

Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний  95 жилийн ойн хүрээнд инженер, мэргэжилтнүүдийн ур чадварыг сорьсон ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулсан юм.  Багууд  IQ түвшин, салбарын аюулгүй ажиллагааны талаарх хууль дүрмийн мэдлэг болон шуурхай ажиллагаа, засвар угсралт, ашиглалтын  гээд нийт 7 төрлөөр  ур чадвараа сорилоо. Уралдааны нэгдсэн дүнгээр “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК тэргүүн байр, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК хоёрдугаар байр эзэлсэн байна. Нийт 6 баг оролцсоноос ур чадвар, мэдлэг оюунаараа тэргүүлсэн дээрх хоёр баг дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болов.

17951825_1098227816948244_3937140078544297042_n 17951859_1098227513614941_1661551292072145147_n

Эрчим хүчний салбарын 95 жилийн ойг зохион байгуулах комиссын даргаар дэд сайд Т.Гантулга ажиллаж байгаа бөгөөд хойд бүсийн уралдааны нээлтийн үеэр “Эрчим хүч гэдэг бол Монгол Улсын гал голомт болсон онцгой салбар юм. Энэ хариуцлагатай албанд үнэнчээр зүтгэж, лугших судас нь болж яваа инженер, мэргэжилтнүүдийн ур чадварыг сорих уралдаанаар 95 жилийнхээ ойн арга хэмжээг эхлүүлж байгаа нь учиртай” гэв. Уралдаан цаашид баруун бүсийн системийн хэмжээнд үргэлжлэх бөгөөд хоёр үе шаттай явагдах аж.  Салбарын 95 жилийн ойн хүрээнд спортын тэмцээн, эрдэм шинжилгээний бага хурал, бөхийн барилдаан, баярын концерт зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа юм. Онол практикийн бага хурлыг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, эрчим хүчний яам, ШУТИС-ын Дархан дахь технологийн сургуультай  хамтран   “Эрчим хүчний салбарын мэдээллийн технологийн хөгжил ” сэдвээр 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

17903540_1098227013614991_271934792407401879_n

Сэтгэгдэл бичэх