Хуваалцах

Өнөөдөр /2017-4-4/ Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 70 гаруй ажилтнууд Дархан сумын 3-р багт байрлах компанийн хашаанаас төмөр замын гарам хүртэлх талбайг цэвэрлэлээ. 2 портер машины тэвш дүүрэн хогны дийлэнх хувийг ундааны сав, тамхины иш, гялгар уут, барилгын хаягдал зэрэг хог хаягдлууд эзэлж байна. Тиймээс иргэд ААНБ-ууд хогоо хогийн саванд хийн зориулалтын газар хаяж байхыг ДСЦТС ХК-аас уриалж байна. ААНБ-ууд ойр орчмын 50м талбайн хог хаягдлыг цэвэрлэх засаг даргын захирамж гарсан. ДСЦТС ХК-ийн ажилтнууд захирамжинд заасан газраас гадна өөрсдийн өглөө оройдоо зорчдог, явж өнгөрдөг зам харгуйнхаа хогийг цэвэрлэлээ.

17505109_1936681779894271_5702092154823791070_o

Сэтгэгдэл бичэх