Хуваалцах

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2016 Оны Монгол улсын онцлох аж ахуйн нэгжүүдийг алдаршуулах, туг өргөх ёслолын ажиллагааг /2017.2.6/ зохион байгууллаа.
Оны онцлох байгууллага болно гэдэг хүндхэн даваа бөгөөд зах зээлд баттай байр суурь эзэлж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасны тод илэрхийлэл болдог. Энэ удаагийн онцлох байгууллагуудыг сонгохдоо нийт 395 шалгуураар шалгаж оны онцлох 10 байгууллагыг шалгаруулсан юм.
МҮХАҮТ оны шилдэг аж ахуй нэгж шалгаруулдаг болоод 20 жил болж байгаа юм.Шагнал гэрдуулах ёслолын үеэр МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ: “Бид энэхүү үйл ажиллагаагаа эхний удаа зохион байгуулахдаа тухайн жилд хийж бүтээсэн зүйлээр нь үнэлж, урамшуулах зорилгоор зохион байгуулж байсан бол өдгөө уг арга хэмжээ Монголд бизнес яаж хөгжсөн бэ гэдэг дүр зургийг харуулж байна. Эдийн засгийн хүндрэлийг үл хайхран үндэсний компаниуд ажлын байруудаа хадгалж, өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан гадаадын түншүүдтэй хамтран хөрөнгө оруулахаар ажиллаж байна. Хямралын тухай хаа сайгүй ярьж байгаа ч Mонгол компаниуд дэлхийн жишгээс хоцрохгүйг хичээж байна. Тиймээс манай танхим шалгаруулалтаа явуулахдаа энэ талыг бодолцож, нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлсэн. Сайн засаглал, ил тод байдал гэсэн зүйлийг гол болгосон” хэмээн онцолж байсан юм. Оны онцлох 10 байгууллагуудын тугийг МХАҮТ-ын гадна мандуулж 2017 оны туршид хүндэтгэн залдаг уламжлалтай юм байна. “ДСЦТС” ХК-ийн тухайд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас гадна салбарын хэмжээнд байнга шинийг санаачилж дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн зэрэг томоохон үзүүлэлтүүдийг үнэлэн Оны онцлох байгууллага гэдэг хүндтэй шагналыг хүртээсэн юм.

Оны онцлох аж ахуйн нэгжүүд

1. ГРАНПРИ ӨГӨӨЖ ЧИХЭР БООВ ХХК
2.АПУ Трейдинг ХХК
3. Бишрэлт холдинг ХХК
4. “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК
5. “М Си Эс Кока Кола” ХХК
6. Мобиком Корпораци ХХК
7. Монцемент Билдинг Материалс ХХК
8. Номин Холдинг ХХК
9. Скайтел ХХК
10. Сүү ХК
11. ТЭСО ХХК

16487780_1907588542803595_8341263588520603246_o16487213_1907588352803614_3345891051584968840_o

Сэтгэгдэл бичэх