Хуваалцах

Энэхүү зөвлөгөөнөөр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, бодлого төлөвлөлт, орон нутагт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, эрчим хүчний зохицуулалт, дулаан хангамжийн горим технологийг сайжруулах асуудал, ус боловсруулах технологийг шинэчлэх боломж, нам хүчдэлийн түгээх сүлжээний шинэчлэл ба ухаалаг тоолуур ашигласнаар түгээлтийн алдагдал, борлуулалтанд хэрхэн нөлөөлөх, гарсан үр дүн болон зэрэг асуудлуудын талаар салбарын байгууллагууп илтгэл тавьж хэлэлцсэн юм.
Зөвлөгөөнд ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, ЭХЗХ-ны Үнэ тарифын зохицуулах хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ болон Дархан-Уул аймгийн удирдлагууд эрчим хүч, ус хангамжийн байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн багш нар оролцсон юм. Энэ үеэр Дархан хотын эрчим хүч усан хангамжийн системийн өнөөгийн байдалд үнэлэлт өгөн, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, баримт бичгээ гаргана гэлээ. Мөн хотын амьдралын амин судас болсон эрчим хүч, инженерийн шугам сүлжээний байгууламж он удаан жил ашиглагдсан, насжилт ихтэй, шугам сүлжээний тоноглолын ашиглалтын хугацаа дууссан зэрэг нь хотын инженерийн байгууламжид орчин үеийн дэвшилтэт техник, технологийг дэс дараатай нэвтрүүлэх, тэр дундаа эрчим хүч, усан хангамжийн ухаалаг техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийх нэн шаардлагатай байгаа талаар яригдаж байлаа.
Мөн үеэр ДСЦТС ХК-ийн Мэдээлэл технологи автоматикийн албаны дарга О.Сэр-Од “Нам хүчдлийн түгээх сүлжээний шинэчлэл ба ухаалаг тоолуур ашигласнаар түгээлтийн алдагдал борлуулалтад хэрхэн нөлөөлөх, гарсан үр дүн” сэдвээр илтгэлт тавьсан нь дэвшилтэт технологийн сайн жишээ болсон юм. Мөн Хог боловсруулж эрчим хүч гаргах технологи, 10 МВТ-ын нарны цахилгаан станц зэрэг сонирхолтой сэдвүүдээр итгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Зөвлөгөөний үр дүнд салбар яамдуудтай хамтран ажиллах боломж бололцоо нэмэгдэх болон техник технологийн шинэчлэлүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн туршилт судалгаануудыг харьцуулан , сургалтын арга хэлбэр шинэ мэдээллүүдийг авах ач холбогдолтойг зөвлөгөөнд оролцогчид онцолж байсан юм.

16251951_1904168103145639_7403470403478842527_o

Сэтгэгдэл бичэх