Хуваалцах

Монгол Улсын эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, агаарын бохирдлыг багасгах талаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтанд тулгуурлан ДСЦТС ХК, Япон улсын ” Sharp” корпорацитай 20МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна.
Энэхүү нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлж, 2019 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна .
Уг төслийн үр дүнд хүлэмжийн хийн ялгарлыг жилд 25505 тонноор бууруулаад зогсохгүй 355 сая литр усыг хэмнэх юм. Мөн угсралтын явцад 200-аад түр ажлын байр бий болох бөгөөд ашиглалтад ороод 20 гаруй байнгын ажлын байр бий болно.
Нарны цахилгаан станцын зураг төсвийг ДСЦТС ХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байгаагаараа давуу талтай . Нийтдээ 62500ш нарны дэлгэцийг Хонгор сумын 60 га газрыг хамран байрлуулах юм.  Тус Нарны  цахилгаан станцын шав тавих ёслолыг 2018.05.23-ны өдөр зохион байгуулсан юм.

Solar power station whose capacity is 20 Мvt to be commissioned

Based on National program on renewable energy and government energy policy document, in order to increase renewable energy share in Mongolian energy supply, develop energy supply structure and reduce air pollution, DSEDN JSC and “Sharp” corporation, Japan, are cooperating to implement solar power station project whose capacity is 20 Mvt.

Construction of the solar power station is to be started this year, planning to commission within 3rd quarter of 2019.  .
As a result of the project, greenhouse gas emission is to be decreased by 25505 ton annually, saving water by 355 million ton. Also, during installation, it is to create around 200 temporary workplaces and after commission, expected to create over 20 permanent workplaces.

It is beneficial that design of solar power station is being carried out by engineer and technician of DSEDN JSC. Total 62500 pcs of solar panel is to be installed by covering 60 hectare area of Khongor soum. Groundbreaking ceremony of solar power station was held on 23 May 2018.

 

 

 

Сэтгэгдэл бичэх