Home ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ Үнэ тариф Үнэ тооцох аргачлал

Үнэ тооцох аргачлал

ЦЭХ-НИЙ ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХ АРГАЧЛАЛ:

  • ЦЭХ-ний тооцоог хэрэглэгчийн эзэмшлийн зааг дээр суурилуулсан тоолуур тооцооны хэмжих хэрэгслийг үндэслэн хийдэг.
  • ЦЭХ-ний хэрэглээ нь “кВт цаг” гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэнэ.
  • Хэрэглэгчийн ЦЭХ-ний хэрэглээг тооцохдоо тухайн сарын тоолуурын заалтаас  өмнөх сарын заалтыг хасаж  зөрүүг ЭХЗХ-оосбаталсан үнэ тарифаар үржүүлж гаргана.
  • 380 вольтоос дээш хүчдэлээр цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээ шийдсэн хэрэглэгчийн сарын хэрэглээг тооцохдоо трансформаторын үржих коэффициентээр үржүүлж бодно. Энэ төрлийн хэрэглэгч нь ашиглах цахилгаан тоног төхөөрөмжийн ачаалал суурилагдсан хүчин чадалдаа тохируулан гүйдлийн тр-рыг сонгож суурилуулна. Хэрэглэгч ямар хүчдэлийн түвшингөөс цахилгааны эх үүсвэрээ авснаас шалтгаалан трансформаторын үржих коэффициентийг тооцож  гаргана.