Home ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ Үнэ тариф Эмзэг бүлгийн хэрэглэгч

Эмзэг бүлгийн хэрэглэгч

ЭМЗЭГ БҮЛГИЙН ТАРИФ МӨРДӨХ ЖУРАМ
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай, бага орлоготой ахуйн хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулахад энэ журамын зорилго оршино.
Хамрагдах хүрээ:

  1. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан
  2. Нэн ядуу хүн / амжиргааны доод түвшингийн 40%-с доогуур орлоготой/
  3. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг /нэн ядуу амьдралтай /
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

Тавигдах нөхцөл

  1. Хэмжих хэрэгсэлтэй /тоолууртай/
  2. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан гэрээт хэрэглэгч
  3. ЦЭХ-ний төлбөрийн үлдэгдэлгүй байх

Бүрдүүлэх материал:

  • Харъяа хорооны тодорхойлолт / ам бүл оршин суугаа хаяг/
  • Өрхийн эмнэлгийн толорхойлолт
  • Тахир дутуугийн үнэмлэхний хуулбар
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ

Тариф цуцлах нөхцөл

  1. Цахилгаан эрчим хүчний төлбөрөө 3 сар дараалан төлөөгүй тохиолдолд
  2. Цахилгаан эрчим хүчийг зүй бусаар хэрэглэсэн тохиолдолд энэхүү тарифаар үйлчлүүлэх эрх хасагдана.

Эмзэг бүлгийн хэрэглэгчдийн цахилгааны тариф

2008 оны 11 сарын 11-ний 176-р тогтоолоор 2009 оны 1 сарын 1-нээс мөрдөж байна.

Бүсийн ялгаа Сарын хэрэглээ (кВт.ц) Тариф /НӨАТ-гүй/ (төг/кВт.ц)
1 Улаанбаатар хот 100 кВт.ц хүртэл 48.20 төг
101 кВт.ц-аас дээш 69.30 төг
2 Дархан хот, Эрдэнэт хот 75 кВт.ц хүртэл 48.20 төг
76 кВт.ц-аас дээш 69.30 төг
3 Бусад /1 ба 2 дугаар мөрнүүдэд орохгүй бүх аймаг, сум/ 50 кВт.ц хүртэл 48.20 төг
51 кВт.ц-аас дээш 69.30 төг

ЭХЗГ-ын Зохицуулагчдын зөвлөлийн 2008 оны 176 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт
ТӨВИЙН БҮСИЙН ЭМЗЭГ БҮЛГИЙН ТАРИФЫГ МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Зорилго
1.1. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай, бага орлоготой ахуйн хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
Хоёр. Хөнгөлөлт үзүүлэх цахилгааны сарын хэрэглээ
2.1. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай, бага орлоготой ахуйн хэрэглэгчдэд хөнгөлөлт үзүүлэх цахилгааны сарын хэрэглээг дараах байдлаар тооцно.

Бүсийн ялгаа Сарын хэрэглээ
1 Улаанбаатар хот 100 кВт.ц
2 Дархан хот, Эрдэнэт хот 75 кВт.ц
3 Бусад /1 ба 2 дугаар мөрнүүдэд орохгүй бүх аймаг, сум/ 50 кВт.ц

Хөнгөлөлт үзүүлэх цахилгааны сарын хэрэглээ
2.2 . 2.1-д заасан хэмжээнээс давсан хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэхгүй бөгөөд Эрчим хүчний зохицуулах газраас баталсан тарифаар тооцно.
Гурав. Хамрагдах хүрээ
3.1. Эмзэг бүлгийн тарифт доор дурдсан хэрэглэгчид хамрагдаж болно.
Үүнд:
3.1.1. “байнгын асаргаа шаардлагатай ахмад настан” – Тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй ахмад настан;
3.1.2. “нэн ядуу хүн” – Тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүн;
3.1.3. “олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг” – Ядуу, нэн ядуу амьдралтай 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг;
3.1.4. “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” – төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүн.
Дөрөв. Эмзэг бүлгийн тарифт хамрагдах хэрэглэгчдэд тавигдах нөхцөл
4.1.Хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг тооцох баталгаажсан хэмжих хэрэгсэлтэй байна.
4.2. Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулсан гэрээт хэрэглэгч байна.
4.3. Цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй болон авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулсан байна.
Тав. Эмзэг бүлгийн тарифт хамрагдах хэрэглэгчдийг тогтоох
5.1. Эмзэг бүлгийн тарифт хамрагдахыг хүсэгч нь цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн гэрээт нэгж /Салбар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв/-ийн холбогдох ажилтнаар цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдлийг шүүлгэн өргүй байх эсвэл авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулсан нөхцөлд материалаа бүрдүүлэн хүсэлтээ бичгээр гаргана.
5.2. Эмзэг бүлгийн тарифт хамрагдах хэрэглэгч нь дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
а) Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан:
•    Харьяа хорооны тодорхойлолт / ам бүл, оршин суугаа хаяг/
•    Харьяа өрхийн эмнэлэгийн тодорхойлолт
б) Хөгжлийн бэрхшээлтэй иргэн:
•    Харьяа хорооны тодорхойлолт / ам бүл, оршин суугаа хаяг/
•    Тахир дутуугийн үнэмлэхийн хуулбар
в) Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг
•    Харьяа хорооны тодорхойлолт / ам бүл, оршин суугаа хаяг/
•    Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ
г) Нэн ядуу хүн
•    Харьяа хорооны тодорхойлолт / ам бүл, оршин суугаа хаяг, өрхийн орлого/
5.3. Эмзэг бүлгийн тарифт хамрагдах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хамрагдах, эсэх шийдвэрийг тухайн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон эрх бүхий албан тушаалтан гаргана.
5.4. Бүрдүүлсэн материалыг архивт хадгална.
5.5. Цагийн ялгавартай тарифт тоолууртай тохиолдолд тарифын хөнгөлөлт эдэлж байгаа тул хөнгөлөлтийг давхар үзүүлэхгүй.
5.6. Хэрэв хэрэглэгч хүсэлт гаргавал цагийн ялгавартай тоолуураар тооцогдсон нийт хэрэглээг эмзэг бүлгийн тарифаар тооцож болно.
Зургаа. Тарифыг цуцлах нөхцөл
6.1. Цахилгаан эрчим хүчний төлбөрөө 3 сар дараалан төлөөгүй тохиолдолд хөнгөлөлттэй тарифыг зогсооно.
6.2. Цахилгаан эрчим хүчийг зүй бусаар хэрэглэсэн тохиолдолд энэхүү тарифаар үйлчлүүлэх эрх нь хасагдана.