Home ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЦЭХ гэрээний талаар

ЦЭХ гэрээний талаар

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ

ХЭРЭГЛЭГЧ та манай үйлчилгээг авахын тулд “Эрчим хүчний тухай хууль”-ийн 28-р зүйлд заасны дагуу   “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулна.

Гэрээ байгуулснаар та цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхээр хангагдана.

“Эрчим хүчний тухай хууль”-ийн 28.1-д заасны дагуу Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээр хангагч хэрэглэгчийн харилцааг зохицуулна.

ЦЭХ-ЭЭР ХАНГАХ ГЭРЭЭНИЙ ЭХ СУРВАЛЖ

“Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” нь дараах эх сурвалжуудаас үндэслэн боловсруулагдсан. Үүнд:

  • Үндсэн хууль
  • Иргэний хууль
  • Эрчим хүчний тухай хууль
  • Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм
  • ДСЦТС ХК хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм
  • ЭХ-ний шугам сүлжээг хамгаалах дүрэм

ЦЭХ-ээр хангах гэрээ нь дараах зүйл заалтуудаас бүрдэнэ.

  • Нийтлэг үндэслэл
  • Хэрэглэгчийн эрх үүрэг
  • Хангагчийн эрх үүрэг
  • Цахилгаан эрчим хүчний төлбөр тооцооны журам
  • Тооцооны хэмжих хэрэгсэлд тавигдах шаардлага
  • Харилцан хүлээх хариуцлага
  • Маргаан шийдвэрлэх
  • Гэрээний нэмэлт, өөрчлөлт, дүгнэх, цуцлах
  • Хангагч, хэрэглэгч хоорондын эзэмшлийн зааг
  • Хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний захиалга

ЦЭХ-НИЙ ГЭРЭЭ ХИЙХДЭЭ ХЭРЭГЛЭГЧ ТА ДАРААХ МАТЕРИАЛУУДЫГ БҮРДҮҮЛНЭ.

Аж ахуйн нэгж:

  •  Аж ахуйн нэгжийн гэрчилгээ
  • Газрын гэрчилгээ
  • Техникийн нөхцөл
  • Тоолуурын гэрчилгээ
  • Гүйдэл хүчдэлийн тр-рын гэрчилгээ
  • Гэрээ хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар

Айл өрх:

  • Газар өмчлөлийн гэрчилгээ
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх
  • Тоолуурын гэрчилгээ

Дээрхи  материалиудыг хуулбарын хамт авчирна.

ЦЭХ-НИЙ ГЭРЭЭ ХИЙСЭН ХЭРЭГЛЭГЧ ТАНЬД ДАРААХ БОЛОМЖУУД НЭЭЛТТЭЙ БОЛНО.

  • Сар бүр тоолуурын заалт авах хугацаа тодорхой болно.
  • Та өөрийн сонгосон банкны дурын салбарт төлбөрөө хийх боломжтой болно.
  • Таны төлбөр тооцоогоо хийхээр сонгосон банкинд төлбөрийн нэхэмжлэл хүргэгдсэн байх хугацаа тодорхой болно.
  • Та цахилгааны төлбөрөө урьдчилан болон урьд хуримтлагдсан авлагаа  график гарган хэсэгчлэн төлөх боломжтой болно.