Home ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ Эрүүл ахуй

Эрүүл ахуй

УЛААН БУРХАН ӨВЧИНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВИДЕО МЭДЭЭЛЛИЙГАВАХ БОЛ

БИЧЛЭГ №1 энд дарна уу

БИЧЛЭГ №2 энд дарна уу

БИЧЛЭГ №3 энд дарна уу

Сүүлийн үед хүүхэд багачуудын дунд ихээр тархаад байгаа улаан бурхан өвчний талаар  “Хүн төвт” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Хоролсүрэн эцэг эхчүүдэд зөвлөж байна. Улаан бурхан   нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвөл хаврын  улиралд өвчлөл ихэсдэг. Өвчлөл 8-10 жилийн үечлэлтэй дэгдэнэ. Вакцины үр дүнд 90% ийн дархлаа тогтох ба энэ нь 20 жил түүнээс дээш хугацаагаар хадгалагдана.

Халдварлах зам: Улаан бурхны үүсгэгч нь амьсгалын замаар зарим үед нүдний салстаар халдварлагддаг.

Өвчний нууц хугацаа : 9-11 хоног, хамгийн богино нь 7 хоног  урт нь 21-28 хоног хүртэл уртсаж  болдог. Эмнэл зүй үе шатаар нь улайх үрэвслийн үе шат 3-4 хоног үргэлжилдэг.  Энэ үед 38-40  С хүртэл халуурч хоол унданд дургүй болох, цочромтгой  болохоос гадна улаан бурхны гурвал шинж гарна.

Ринит: Хамар битүүрэх ,найтаах хамраас усархаг  нус гоожих   сүүлдээ ногоон нус гарна.

Коньюктивит: Нүдний салст бүрхүүл улайх гэрэлд гялбах, нулимс гоожих, нуухтах зовхи хавагнах,

Ларенгит: Хоолой сөөх ,ойр ойрхон хуурай ханиалгах, Салстын тууралтын хам шинж гарна Завьж уруулын дотор талд шар будааны хэмжээтэй жижиг шаргал өнгийн толбон тууралт гардаг . / Бельский филотов,Копликгийн хам шинж / Б. Германы толбо гүйлсэн булчирхайн хажуу зөөлөн тагнай залгиурын арын  хананд цайвар өнгийн өнгөр тогтоно ,В.Петены тууралт зөөлөн тагнайд жижиг цусан харвалт үүснэ,тууралтын үе 3-4 хоног улайх үрэвслийн үеийн бүх шинжүүд улам тодорно , Эхний өдөр чихний араас эхлэн нүүр хүзүүгээр том толбот гүвдрүү тууралт гарна , 2 дахь өдөр цээж нуруу ,3 дахь өдөр мөчүүдээр нийтдээ 3 хоног дамжин үечилсэн тууралт гардаг ,Тууралтын онцлог тод улаан өнгөтэй том толбо ,гүвдрүү барсгар хэвийн өнгөтэй арьсны суурин дээр дарахад арилдаг хоорондоо , нийлэх хандлагатай.

Нөсөөжилтийн  үе: 5-7 хоногоос эхлэн  14-24 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд  нянгийн гаралтай халдвар хавсарвал өвчин хүндэрдэг.

Хүндрэлийн  үед: тууралт цусархаг шинжтэй болох татах ухаан алдах хамраас цус гоожих шинжүүд илэрч болно.

Эдгэрэлтийн үе : Эмнэл зүйн бүх шинжүүд  арилна.

Эмчилгээ : Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Хөнгөн хэлбэрийн үед гэрийн нөхцөлд эмчилж болно. Улаанбурхан өвчин хүнд явцтай хүндэрсэн, эсвэл хоёр нас нас хүрээгүй жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлэгт эмчлэх шаардлагатай тууралтын үе дуустал хэвтрийн дэглэм сахиулах илчлэг хоол өгнө, Агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийнэ , Вирусын  эсрэг эмчилгээ ,Гроприносин 500мг 50-70 мг /кг 7-14 хоног уулгана. Витамин С –г хоногт 400-500 мг хэрэглэх  Витамин А –г 12 сартай хүүхдүүдэд 200,000 ед  6-12 настайд  100,000 ед 6 сартайд 50,000 ед Насанд хүрэгсдэд 400,000 ед  хүртэл өгнө.

Сэргийлэлт : Өвчтөнийг  эрт тусгаарлана. Зөвхөн  чийгтэй цэвэрлэгээ хийнэ, агааржуулалт хийнэ, ингэхдээ жирэмсэн эмэгтэйн ойр байсныг тодруулна,Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхэд бүрийг дархлаажуулалтад  хамруулна,Вакцинаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна.

Эрүүл ахуй

Эрүүл мэндийг зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүний зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багасдаг. Дээр дурдагдсан гурван зарчмыг зөрчсөнөөс үүдэн цаг бус үхэлд хүргэх аюултай хамгийн түгээмэл эмгэг нь илүүдэл жин болоод байгаа билээ.

Удамшлын гаралтай таргалалт гэж байдаг ч ихэнх хүмүүсийн илүүдэл жин нь буруу хооллосоны үр дагавар байдаг.
Зөв зохистой хооллолт:

 Зохистой хооллолт гэдэг нь заавал эмчийн зааврын дагуу идэж хэрэглэх ёстой хоол хүнс биш юм. Харин бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай шимт бодис агуулсан хоол хүнсийг нас, хүйс, байгаль, цаг уур, ахуйн нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн байдалдаа зөв тохируулан хэрэглэхийг л зохистой хооллолт гэнэ.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөв зохистой хооллох нь чухал юм. Энэ нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зөв харьцаа хэмжээтэйгээр хэрэглэнэ гэсэн үг юм.  Хүнсний бүтээгдхүүнийг шимт бодисын агууламжаар нь үр тариа, мах, ногоо, жимс, сүү, өөх тосны гэж 6 ангилдаг бөгөөд эдгээр нь танд хэрэгтэй шимт бодис, илчлэгийг өгнө.
Идэвхтэй хөдөлгөөн:Эрүүл чийрэг бие бялдартай болохын тулд та булчин, зүрх, уушгины үйл ажиллагааг хэвийн хэмжээнээс нь илүү ажиллуулах хэрэгтэй. Явган явах, цэвэр агаарт алхах нь хамгийн боломжтой, хүн болгонд хүртээлтэй хялбар дасгал юм. Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал нь алхах, явган явах гэж үздэг. Явган алхах зуураа өөрийнхөө бэлхүүснээс барихад дотоод булчингууд таны алхах тоолонгоор эрчимтэй ажиллаж байгааг мэдрэх болно. Энэ нь тусгайлсан тоног төхөөрөмж шаарддаггүйгээс гадна жилийн дөрвөн улирлын ямар ч цаг агаарт өөрийн тохиромжтой цагтаа хичээллэх боломжтойгоороо бусад дасгалаас давуу талтай.

Толгойгоо эгцлэн, цээжээ цэхэлж, бөхийлгүй алхах хэрэгтэй. Гэдсээ бага зэрэг татаж, булчинг чангалсан байдалтай, биеэ эгц шулуунаар явах нь бэлхүүс нарийсгах, нурууны булчин чангалах, биеийн галбирт өөрчлөлт оруулахгүй байх чухал ач холбогдолтой дасгалд ордог. Алхалтын үед гар, мөрний үеийн хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гарын атгалтаа зөөлөн, мөр, гараа сул чөлөөтэй, тохойгоо хойш нь сайн гаргаж, урагш, хойш савж буй гарын хөдөлгөөн 90 хэмийн байрлалтай барьж алхах хэрэгтэй. Алхалтын хооронд амьсгал авахдаа нэг удаа, гаргахдаа хоёр удаа буюу гурвын тоонд, эсвэл хоёр тасалж амьсгалаа аваад, хоёр тасалж гаргах зэрэг дөрвийн тоонд амьсгалаа хуваарилж алхах учиртай. Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болгон алхах нь хөлийн гуя, өгзөгний булчинд хүчтэй нөлөөлдөг. Алхмыг хөлийн өсгийгөөр эхлэн гишгэж, бүтэн улан дээр биеийн хүндийн жинг тохируулан, өлмийгөөр түлхэж дуусгана.

Алхахдаа хөлөндөө таарсан зөөлөн, спортын зориулалттай кейт өмсөж, салхи агаар нэвтрэх хөнгөн даавуун хувцас өмсвөл сайн. Эрүүл хүн өдөрт таван км эрчимтэй алхах хэрэгтэй байдаг.

Алхалт эхлэхээс 20 минутын өмнө нэг аяга ус ууж болно. Ам хатаж байна гэдэг нь таны биед ус дутагдаж байгаагийн эхний шинж тэмдэг юм. Алхалтын дараа юм уух болбол чихэрлэг, исгэлэн ундаа аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Нэг амьсгаагаар дуустал залгилж уух биш, бага багаар амсаж уух нь сайн.

Ойролцоогоор 10000 алхам хийхэд хүний бие 300 килокалори эрчим хүчийг ялгаруулдаг. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөр авах энергитэй тэнцдэг.

Тамхи: Татах буюу үнэрлэж хэрэглэхэд зориулсан, никотин агуулсан сэтгэц идэвхит бодис юм.

Нөгөөтэйгүүр:Сэтгэцэд сэргээж, мансууруулах нөлөө үзүүлэн улмаар донтуулах чадвар бүхий никотин хэмээх бодис агуулсан ургамлын гаралтай хэрэглээний бүтээгдэхүүнийг хэлнэ.

Тамхинд 4000 гаруй төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг байна.

Тамхи бидний эрүүл мэндэд хэр хортой вэ?   

-Төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг. (тамхины утааг сороход никотин нь уушигнаас цусаар дамжин 7 сек хүрэхгүй хугацаанд тархи болон бусад амин чухал эрхтнүүдэд хүрдэг)
-Нүүрний гүн үрчлээ үүсэх, үсний өнгө алдах, үс унах, арьс хуурайших, уян хатан чанар алдагдах, арьсны цусан хангамжалдагдах,дуухоолойсөөнгө,
-Хумс хуурайших, хугарамтгай болох, өнгөө алдах, хумсанд тамхины бохины шар толбо үүсэх,
-Нүдний өвчнөөр тамхи татдаггүй хүмүүсээс 40% илүү өвчилдөг. Нүд хорсох, нүд анивчих, нулимс гоожих, нүдний болор цайх, сохрох,
-Тамхи татсаны улмаас судас хатуурч дотор чихэнд очих цусан хангамжийн хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг. -Цээж хиржигнэх, дархлалын тогтолцоо гэмтдэг. Эрчүүд бэлгийн чадавхаа алдана.
-Эмэгтэйчүүдэд жирэмсний болон төрөлтийн хүндрэл гарах, Охид, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг нь алдагдах буюу бүр хаагдах, аяндаа үр зулбах, умайн гадуурхи жирэмслэлт, үргүйдэлд хүргэх аюултай.
-Судасны ханын хатуурал, зүрхний шигдээс, харвалт, чихрийн шижин өвчин, Мөн хамрын хорт хавдар, хэл, амны хөндий, шүлсний булчирхай, уруул, цагаан мөгөөрсөн хоолойн хорт хавдрууд, улаан хоолойн хорт хавдар, залгиурын хорт хавдар,төвөнхийн хорт хавдар, ходоодны хорт хавдар, бөөрний хорт хавдар, нойр булчирхайн хорт хавдар, шулуун гэдэсний хорт хавдар, хошногоны амсрын хорт хавдар, элэгний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар зэрэг 40 гаруй өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байна.