Home ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ Аюулгүй ажиллагааг хангах арга зам

Аюулгүй ажиллагааг хангах арга зам

MNS 4969:2000 стандартад :

Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилгаа өгөх хэлбэрээр зохион байгуулна” гэж заасан байдаг.Үүнд:

  1.  Урьдчилсан зааварчилгаа
  2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгаа
  3. Давтан зааварчилгаа

Урьдчилсан зааварчилгаа өгөх

Урьдчилсан зааварчилгаа нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, улсын стандарт, тухайн байгууллагын өвөрмөгц онцлог, дотоод журам, техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, галын аюулгүй байдал, хувийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, үүсэх шалтгаан, осолдогчдод үзүүлэх анхан шатны тусламж зэрэг асуудлыг хамарна. Урьдчилсан зааварчилгыг ХАБЭА-н танхимд уг асуудлыг хариуцсан ХАБЭА-н ажилтан өгнө.

Ажлын байрны анхан шатны зааварчилгаа өгөх

Урьдчилсан зааварчилгаа авч алба,салбар,хэсэгт ажиллах буюу дадлагажихаар ирэгсэд,өөр алба,салбар,хэсгээс шилжин ажиллах хүмүүст ажлын байран дахь анхан шатны зааварчилгаа өгнө.Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг холбогдох хууль ,дүрэм,журам заавруудыг уншуулах ярьж тайлбарлах,үзүүлэх журмаар 2 цагаас багагүй хугацаанд багтаан тухайн алба,салбар,хэсгийн дарга өгнө.

Давтан зааварчилгаа нь гурван хэлбэртэй байна. Үүнд:

  1.   ээлжит
  2.   ээлжит бус
  3.   ажлын байран дахь өдөр тутмын

Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа

Ажилтнуудад аюул осолтой нөхцөлд тогтмол ба тодорхой ажил гүйцэтгэх тухай бүрд тухайн ажлыг аюул осолгүй гүйцэтгэх арга хэмжээний тухай өдөр тутмын зааварчилгааг ажилтаны шинэ хуучин дадлага туршлагаас үл хамааран өгнө.Өдөр тутмын зааварчилгаагаар тухайн өдөр ажиллах ажлын байр ба тодорхой ажлыг аюул осолгүй гүйцэтгэхэд шаардлагатай бүх нөхцөл, зүйлүүдийг аргачлан зааж өгнө.

Ээлжит бус давтан зааварчилгаа өгөх

Тухайн алба, салбар, хэсгийн ажилд шинэ техник технологи,багаж хэрэгсэл,тоног төхөөрөмж нэвтрүүлэх,шинэ дүрэм,журам,заавар,норм стандарт мөрдөж эхлэхэд болон 1 сараас илүү хугацаагаар ажлаас хөндийрч байгаад эргэж ажиллах ,осолд өртсөн ба ХАБЭА-н дүрэм зааврын зөрчил гаргасан хүмүүст ,мөн онц аюултай ажил, ажлын байранд ажиллах хүмүүст төлөвлөгөөт бус давтан зааварчилгааг өгнө.Давтан зааварчилгааг тухайн алба,салбар хэсгийндарга ,ХАБЭА хариуцсан ажилтаны хамтран бэлтгэсэн сэдэв,дүрэм зааврыг уншуулж ,асуулт хариулт явуулах,ярьж тайлбарлах байдлаар өгөх ба дараа нь ойлгосон эсэхийг бататгаж давтан зааварчилгааны журналд тэмдэглэн баталгаажуулна.

Ээлжит давтан зааварчилгаа

Төлөвлөгөөт давтан зааварчилгаа нь 3 сар тутамд өгөгдөх бөгөөд энэ нь тодорхой агуулга багтаамжтайгаар тусгайлан бэлтгэгдсэн сэдвээр онц аюултай ажил,ажлын байранд ажиллах хүмүүст өгнө.

Ажлыг аюулгүй гүйцэтгэхийн тулд ажилд орохын өмнө тухайлсан зааварчилгааг өгнө.

Тухайлсан зааварчилгаа өгөх

Ажил эхлэхийн өмнө тухайн тодорхой ажлыг аюулгүй гүйцэтгэх талаар наряд олгогчоос бригадын гишүүд хүртэл аюулгүй ажиллагаа хариуцагч нар нь шат дараалан тухайлсан зааварчилгаа өгнө.Тухайлсан зааварчилгаа өгөлгүй ажилд оруулахыг хориглоно.

Нарядаар ажил гүйцэтгэхэд дараах дарааллаар зааварчилгаа өгнө.

  1.  Наряд олгогч нь -хариуцлагатай удирдагчид,хариуцлагатай удирдагч томилоогүй  тохиолдолд ажил гүйцэтгэгчид/хянагчид/
  2.  Ажилд оруулагч нь -хариуцлагатай удирдагч,ажил гүйцэтгэгч, бригадын бүх гишүүдэд
  3.  Хариуцлагатай удирдагч нь -ажил гүйцэтгэгч болон бригадын гишүүдэд
  4.  Ажил гүйцэтгэгч нь –Бригадын гишүүдэд

Шийдвэрээр ажил гүйцэтгэх үед дараах дарааллаар зааварчилгаа өгнө.

  1. Шийдвэр өгөгч нь- ажил гүйцэтгэгчид/хянагчид/, буюу ажлыг гардан хийх хүнд, мөн ажилд оруулагчид
  2. Ажилд оруулагч нь -ажил гүйцэтгэгчид/хянагчид/,бригадын гишүүдэд /ажлыг гардан хийх хүмүүст/

Бригадын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж шинээр хүн ажилд нэмж оруулахад зааварчилгааг ажил гүйцэтгэгч өгнө.Наряд олгогч ,шийдвэр өгөгч,хариуцлагатай удирдагч,ажил гүйцэтгэгч нар тухайн ажлын цахилгааны аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгөхөөс гадна ачаа өргөх зөөх машин,механизм зориулалтын багаж төхөөрөмжөөр аюулгүй ажиллах талаар тодорхой заавар өгнө.Ажил гүйцэтгэгч нь тухайлсан зааварчилгаандаа бригадын гишүүдэд цахилгаан гүйдэлд нэрвэгдэхгүй байх тодорхой заавар өгөх ёстой.Ажилд оруулагч нь тухайлсан зааварчилгаа өгөхдөө нарядын утга агуулга,шийдвэр заалт,ажлын байрны хүрээ хязгаар,нөлөөллийн хүчдэл байж болох орчинг танилцуулж,ажлын байранд ойр байгаа тоноглол гүйдэл дамжуулах хэсэг хүчдэлтэй эсэхийг үл харгалзан тэдгээрт ойртож болохгүй ,засварлагдаж байгаа болон зэргэлдээх холболтуудын тоног төхөөрөмж ,гүйдэл дамжуулах хэсгүүдийг үзүүлэн зааж өгөх ёстой.