Home Компанийн тухай Шинэ технологи

Шинэ технологи

ЦЭХ-ний хяналт удирдлага арилжааны автоматжуулсан системийн нэвтрүүллээ.

Системийн гол зорилго:

Нэг төвлөрсөн цэгээс / Компанийн төв сервер / бүх байгууламжуудын мэдээлэл болон ААН, ахуйн хэрэглэгчдийн тоолууруудын үйл ажиллагааг  хянах, удирдах мөн  тухайн объектод суурилуулсан тоног төхөөрөмжүүдийн үзүүлэлт, шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн авч өгөгдлийн бааздаа хадгалах ба хадгалсан болон ирж буй өгөгдлүүдэд анализ, боловсруулалт хийх, борлуулалт арилжааны системтэй холбох, диспетчер дээр хянахад оршино.

2013 онд Гэр хорооллын 2000 хэрэглэгч, орон сууцны 1000 хэрэглэгчдэд ухаалаг тоолуур суурилуулан мэдээллийг цуглуулж авах, удирдах, ирсэн мэдээлэлд анализ боловсруулалт хийн борлуулалт арилжааны системтэй холболоо.

  1. Борлуулалт, арилжааны систем

Борлуулалт, арилжааны системийг 2012 онд Дархан ХҮТ-д нэвтрүүлж ажилласнаар давуу талууд  бий болсон.

  • Хэрэглэгчидийн ЦЭХ-ний төлбөрийн нэхэмжлэлийг болон таслах мэдэгдлийг хэрэглэгч тус бүрд мессеж үйлчилгээгээр хүргэж эхэлсэн.
  • ЦЭХ хэрэглэгчдийн гэрээг шинэчлэн хийж, гэрээгүй давхар кодтой хэрэглэгчдийг цэгцлэх бодлого барьж ажиллаж эхэлсэн.
  • ЦЭХ хэрэглэгчдийн тоолуур, хэмжүүрийн судалгааг ХҮТ-ийн хэмжээнд үнэн бодитоор гарган программд тусгаж өгсөн.
  • Тоолуурын заалт буруу авч байсантай холбогдон гарах асуудлууд хяналттай болж тухайн ажилтантай хариуцлага тооцох боломжтой болж байна. Хэмжүүр, гүйдлийн трансформаторын үржих коэффициент дээр үүсч байсан асуудлуудыг цэгцэлж үнэн бодитоор гаргасан.
  • Тоолуурын хөдөлгөөн, хэрэглэгчтэй хийх гэрээг программд нэгтгэж оруулснаар гэрээний хяналт нарийсаж авлагатай хэрэглэгчдийг шинээр бүртгэх боломжгүй болсон.
  • Хэрэглэгчдийн бичилтийг онлайн системээр банкууд руу илгээж улмаар хэрэглэгчид төлбөр тооцоогоо шууд банктай харьцан төлөх боломжтой болсон. Ингэснээр хэрэглэгчидтэй илүү ойртож байгаа юм.

2014 онд бусад салбар хэсгүүдэд Борлуулалт арилжааны системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна

2.Видео онлайн хурлын HIMEETING программыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Видео хурлын тоног төхөөрөмжийг нэвтрүүлж ажилласнаар салбаруудтай 7 хоног бүрийн 1 дэх өдөр бүр борлуулалтын шуурхай, 2 дахь өдөр бүр Өргөтгөсөн шуурхайг хийж, шаардлагатай үед салбаруудтай шууд холбогдон онлайн хурал хийж байна. Ингэснээр нэг дор бие биенийгээ харан бүх мэдээллүүдийг авах, үүрэг даалгаварыг нэгэн зэрэг өгөх зэрэг давуу талууд бий болсон.