Home Компанийн тухай Танилцуулга

Танилцуулга

Эрхэм зорилго

Гэрлийн хурдаар хөгжлийг дэмжинэ…

Зорилт

  • ЦЭХ-ний хяналт,  удирдлага, арилжааны автоматжуулалтын системийг нэвтрүүлэх
  • ЦЭХ-ний найдвартай ажиллагааг дээшлүүлэх
  • Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх
  • Борлуулалтын үйл ажиллагааг сайжруулах
  • Эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах
  • Нийгмийн арга хэмжээг сайжруулах
  • Чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэх

Товч танилцуулга:

Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК 1965 онд байгуулагдсан. Тус компани нь өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй уялдан шугам, тоноглолын ашиглалт, найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор шинэ техник, технологи нэвтрүүлж үр ашигтай үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүтэц орон тоо, зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлтийг сонгон ажиллаж  байна. Нийт бодлого зохицуулалтын 4 хэлтэс, мэдээлэл, шуурхай удирдлага, засвар, хэмжүүр, үйлчилгээний чиглэлээр ажиллах 6 алба, тоног төхөөрөмжийн ашиглалт борлуулалтын ажлыг эрхлэн гүйцэтгэх 4 салбар, 2 төвтэй  нийт 412 ажилтантай ЭХЯ, ЭХЗХ-ноос тогтоосон үнэ тарифийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн дотоод журам, Компанийн захиргаа, ҮЭ-ийн хороотой 2015 онд байгуулсан Хамтын гэрээ бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллаж байна

Тусгай зөвшөөрөл

Тус компани нь хуулийн дагуу Эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороо, УСХТөвөөс олгосон зөвшөөрлөөр 9 төрлийн лицензийг эзэмшин ажиллаж байна. Үүнд:

 1.    Цахилгаан түгээх
2.    Цахилгаанаар зохицуулалттай хангах
3.    5-100 МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах
4.    0.4-220 кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар
5.    Туршилт тохируулгын ажил үйлчилгээ /2-догч коммутацийн ажлууд болон хэмжилт туршилт тохируулгын
бүх төрлийн ажлууд/
6.    Бусад дагалдах ажил үйлчилгээ /өрлөг дулаалга бэхэлгээ болон тулгуур хийц хэсгийн үйлдвэрлэлт,  нийлүүлэлт/
7.    0.1-100МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах
8.    Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах
9.    ЦЭХ-ний 1 ба 3 фазын тоолуурын шалгалт, тохируулга, суурилуулах