Home Компанийн тухай Бүтээн байгуулалт

Бүтээн байгуулалт

ДСЦТС ХК нь 2007-2009 онд Төвийн бүсийн эрчим хүчний системийг Зүүн бүсийн эрчим хүчний системтэй холбож 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг хийж гүйцэтгэсэн.

2009 онд Завхан аймгийн Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино, Эрдэнэхаан, Завханмандал, Говьалтай аймгийн Цээл, Бугат, Алтай сум, Баянтоорой багийн 0.4кВ-ын агаарын шугамын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

2010 оноос эхлэн ХБНГУ—ын UESA компанитай хамтран ажиллаж FS маркийн дэд өртөө, KLS маркийн дунд хүчдлийн ачаалал таслагч, SEIMENS компанийн SION маркийн Вакум таслуур, SEEG компанийн MRA4, MRI4 маркийн микропроцессорны реле хамгаалалт, гүйдлийн трансформатор, автомат блок рубильник зэрэг тоног төхөөрөмжүүдийг худалдан авч дэд өртөөнүүдийн цахилгаан тоноглол, реле хамгаалалтуудыг шинэчлэх ажлууд хийгдээд байна.

FS трансформаторын дэд өртөө                 ХБНГУ-ын иж бүрэн ячейк               ХБНГУ-ын 0.4кВ-ын блок рубильник

2010 оноос эхлэн гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийн надвартай ажиллагааг сайжруулах, алдагдал бууруулах чиглэлээр 34 дэд станцын 4800 айл өрхийг хангах цахилгаан шугам сүлжээнйи хуучин модон тулгуурыг төмөр бетон тулгуураар, СИП утас шинээр татах ажил хийгдсэн.

2011 онд ХБНГУ-ын SEIMENS компанийн SION маркийн Вакум таслуур, SEEG компанийн MRA4, MRI4 маркийн микропроцессорны реле хамгаалалтыг хуучин ОХУ-ын ячейкийг ашиглан хямд төсвөөр шинэчлэх, РП-10, РП-9-ын хуваарилах байгууламжуудыг иж бүрэн шинэчлэлт, угсралтын ажлыг гүйцэтгээд байна. РП-10, РП-3  хуваарилах байгууламжуудын  оролтын нийт 7км кабель шугамыг шинээр татсан.

2011,2012 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 35кВ-ын 181 бетонон тулгуурыг 18 метрийн бетон тулгуураар сольж 17 км шугамыг шинэчилсэн.

2011 оноос эхлэн агаарын дэд станц, 6,10кВ-ын агаарын шугамуудыг төмөр бетон тулгуураар солих ажлууд эрчимтэй хийгдэж байна. Энэ хүрээнд 6/0.4кВ-ын  35 агаарын дэд өртөөг төмөр бетон болгох, 11 хаалттай дэд станцыг шинэчлэх 22км агаарын 6,10кВ-ын агаарын шугамыг шинэчлэх ажлуудыг гүйцэтгээд байна.

35кВ, 6(10)кВ-ын таслуурын судалгаа

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯНАЛТ УДИРДЛАГЫН АРИЛЖААНЫ АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМ:

              2016 оны байдлаар 1 фазын СL710K1 маркийн PLC модультай Гэр хорооллын 2450 ш, 1 фазын CL710K1 маркийн RS485 орон сууцны 9463 ш ухаалаг тоолуур, 380В тоолуур 207, 100В тоолуур 132, концентратор 142ш суурилуулан ажиллаж байна. Ухаалаг тоолуур суурилуулах ажлаар 1500 давхрын щит засварлах ажлыг хийж гүйцэтгэснээр цахилгаан эрчим хүчний түгээлтийн алдагдал, авлагын үзүүлэлтэд гарсан үр дүнг графикаар харуулбал:

ДИСПЕТЧЕРИЙН ХЯНАЛТ, УДИРДЛАГЫН СИСТЕМ:

Диспетчерийн хяналтын системийг 2013 оноос эрчимтэй судалж эхэлсэн бөгөөд 2015 онд Дархан хотын дэд станц, хуваарилах байгууламжид диспетчерийн хяналтын системд бүрэн нэвтрүүлж компанийн төв диспетчерийн байнгын хяналтанд оруулсан.

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН ШИНЭЧЛЭЛ:

–       2012-2015 онд 6,10/0,4кВ-ын 22 дэд станцын 86км 0,4кВ-ын агаарын шугамыг УКШ-9-27.15 маркийн төмөр бетон тулгуур, СИП-2А маягийн бүрээстэй утсаар иж бүрэн шинэчилсэн. 2016-2020 онд нам хүчдлийн шугам сүлжээг бүрэн шинэчилж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

–       6,10кВ-ын агаарын шугамын 1653ш тулгуурыг УКШ 12-35.19 маркийн төмөр бетон тулгуураар шинэчилсэн нь нийт шугамын 10,1%-ийг эзэлж байна. Нийт 1307.7км урт агаарын шугам ашиглалтанд байгаагаас 2012-2015 онд 132,2км урт агаарын шугамыг шинэчлэх ажил хийгдээд байна.

–     Компанийн хэмжээнд 35кВ-ын 621км урттай ЦДАШ-д  ашиглалт  үйлчилгээ  явуулж байгаагаас  нийт  тулгуурын  8% мод,  83,5% СВ-11 маягийн, 8,5% нь ЗТБ-18 маягийн төмөр бетонон тулгуурыг ашиглаж байна. 2012-2015 онд 35кВ-ын Заамар АШ-д 9,8км, Цагааннуур АШ-д 29км, Орхонтуул АШ-д 9км, Шаамар АШ-д 0,32км, Хүдэр АШ-д 3.8км нийт 52,72км урт агаарын шугамыг ЗТБ-18 маркийн төмөр бетон тулгуураар шинэчилсэн нь 8.5%-ыг эзэлж байна. Цаашид жил бүр шугамыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх бөгөөд 2016 онд 30км урт 35кВ-ын агаарын шугамыг шинэчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ ажлыг хийснээр нийт агаарын шугамын 13,3% нь шинэчлэгдэнэ.

35/(6,10)кВ-ЫН ДЭД СТАНЦ, ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛ:

35/10кВ-ын Орхонтуул, Шаамар дэд станцын 35кВ-ын ил хуваарилах байгууламжид ZW39-45 маркийн 35кВ вакуум таслуур, SIEMENS компанийн 10кВ-ын  SION  вакуум таслуур, WOODWARD  SEEG компанийн  MR серийн микропроцессор реле хамгаалалт суурилуулсан. 10кВ талын хаалттай хуваарилах байгууламжид оросын хуучин ВМП-10 маркийн тосон таслуурын суурин дээр SIEMENS компаний SION вакуум таслуур суурилуулсан.

ABB фирмийн тоноглол бүхий 35кВ-ын вакуум таслуур, элегазан хийгээр дүүргэгдсэн битүүмжлэгдсэн хуваарилах байгууламж, REF-615  микропрoцессорын реле хамгаалалттай хаалттай  хуваарилах  байгууламж бүхий 35кВ-ын РП-11 ХХБ-ийг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн.