Хуваалцах

2018.10.18-ны өдөр Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн Горим тооцооны хэлтсийн дарга Л.Хангал-Эрдэнэ, Борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од нараар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай компанийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Тэд эрчим хүчний салбарт нэвтрүүлсэн техник технологийн дэвшлийн талаар судалж техник эдийн засгийн үзүүлэлтийн бүртгэл тооцоо, эрчим хүчний хэмнэлтийн талаар хийгдэж байгаа ажлуудтай танилцах зорилготой ирсэн бөгөөд манай компанийн Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат, Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга С.Батбаатар, Эрчим хүчний хэмнэлт төлөвлөлтийн менежер Ч.Золзаяа, Сургалт хөгжлийн инженер Ц.Цэрэндолгор нар хүлээн авч уулзан үйл ажиллагаагаа танилцуулан асуултанд хариулт өглөө.

Сэтгэгдэл бичэх