Хуваалцах

Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооноос “Эрчим хүчний шилдэг инженерүүд” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр 2017 онд манлайлж ажилласан инженерүүдэд “Монгол Улсын шилдэг инженер” батламж, үнэмлэх гардуулсан юм.  Монгол улсын Зөвлөх инженер , Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер, Б.Батжаргал 2017 оны Эрчим хүчний салбарын Шилдэг инженерээр шалгарлаа Б.Батжаргал инженер эрчим хүчний салбарт 26 дахь жилдээ ажиллаж байгаа  туршлагатай инженер бөгөөд  жил ирэх тусам  ДСЦТС ХК-ийн эдийн засгийн болон техникийн үзүүлэлтүүд сайжирч байгаа нь түүний цаг үетэйгээ зохицон, ухаалаг системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, ур чадвартайгаар удирдан зохион байгуулж ажилласны үр дүн гэж дүгнэж байна гэлээ

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон Эрчим хүчний салбар 11 мянга гаруй ажилчидтай. Үүнээс гурван мянга гаруй нь “Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо”-ны мэргэжлийн инженерүүд байдаг хэмээн хэлсэн үгэндээ дурдсан. Ийнхүү 3000 гаруй эрчим хүчний салбарын инженерүүдээс Шилдгээр шалгарсан Ерөнхий инженер Б.Батжаргалд баяр хүргэж амжилт хүсье

Сэтгэгдэл бичэх