Хуваалцах

Өнөөдөр /2017.1.23/ Дархан-Уул аймгийн Эрчим хүч, Усан хангамжийн байгууллагуудын өнөөгийн байдал ба хэрэглэгчийн үнэлэмж сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Дархан-уул аймгийн ЗДТГ-ын Захирагчийн албанаас санаачлан аймгийн  ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимтай хамтран тус хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, Дархан Ус суваг ХК, Дархан Дулааны сүлжээ ТӨХК зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо. “ДСЦТС” ХК-ийнхан тус хэлэлцүүлэгт ихээхэн ач холбогдол өгөн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдын асуулт саналын дийлэнх хувийг төлбөр тооцооны асуудлууд эзэлж байсан бөгөөд цахилгааны төлбөр дээр суурь хураамж, сэргээгдэх эрчим хүчний тариф, чадлын тарифыг яагаад нэмж авдаг тухай болон энэ үнийг хаанаас тогтоодог зэрэг асуултууд тавьсан. Мөн үеэр гарсан бас нэг санал нь  цахилгааны төлбөрийг авахдаа  сар бүрийн 20-ноос хойш буюу иргэдийн цалин, тэтгэвэр буух хугацааг харгалзан тохируулж орлого төвлөрүүлэлтээ хийж байхыг хүссэн юм. Мөн  Дархан сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны эрчим хүчинд холбогдоогүй 20 гаруй өрхүүдэд ойрын хугацаанд цахилгаантай болгох  өгөх зэрэг санал ч иргэдээс гарлаа. Дээрх саналуудыг ДСЦТС ХК хүлээн авч шийдвэрлэнэ гэсэн юм. Түүнчлэн Ухаалаг тоолуурыг нэвтрүүлж МУын хэмжээнд жишиг болж байгаа “ДСЦТС” ХК-ийн технологийн дэвшлийг иргэд сайшаасан бөгөөд цаашид ч энэ үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийг хүслээ.

 Тус хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн холбогдох байгууллагуудад бичгээр уламжилна гэдгийг аймгийн Иргэний танхимаас мэдээлсэн юм. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан үр дүн дээр үндэслэн энэ сарын 27-ны өдөр аймгийн хэмжээнд энэ чиглэлийн томоохон  зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна

3 5 6 7 8 huwirgalt

 

Хуваалцах
Өмнөх мэдээМэндчилгээ
Дараагийн мэдээ

Сэтгэгдэл бичэх