Хуваалцах

Эрчим хүчний сайд П.Ганхүү тэргүүтэй холбогдох албаныхан энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэд эхний dsc_0511 dsc_0496 dsc_0490 dsc_0480 өдөр эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.  “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн өвлийн бэлтгэл ажил хангагдаж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өвлийн горимд шилжсэнийг компанийн удирдлагууд танилцууллаа. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 20 гаруй сумын нийт 47000 гаруй хэрэглэгчтэй бөгөөд 5 мянган томоохон үйлдвэр ААН-үүд тус компанийн хэрэглэгч юм.  Байгууллагын инженерүүд ухаалаг тоолуурын шинэ санаагааг гаргаж БНХАУ-д угсруулан патентжуулж, 2013 оноос орон сууцны иргэдэд энэхүү ухаалаг тоолуураа нэвтрүүлсэн нь МУ-ын хэмжээнд анх удаа өдөр, шөнийн тариф тооцдог дэвшилтэт технологи болсныг энэ үеэр онцолж байлаа.

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь өөрсдийн хөрөнгөөр хоёр дэд станцыг шинээр барьж нэг дэд станцыг өргөтгөж зассан . Эдгээрийн нэг болох шинээр ашиглалтад орсон 35 кВ-ын Ханжаргалантын дэд станцтай  салбарын сайд танилцсан юм. Энэхүү дэд станц нь хамгийн сүүлийн үеийн Германы тоног төхөөрөмжийг суурилуулсан гэдгээрээ давуу талтай юм.

2 COMMENTS

    • Аль тоо баримт нь буруу байна. Бүх тоо баримт Ерөнхий инженерийн мэдээллийн дагуу тавигдсан байгаа

Сэтгэгдэл бичэх