Хуваалцах

Бүтээмж чанарын менежер Э.РЭНЦЭНХАНД:

“Нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажил 2020 он хүртэл үргэлжилнэ ”

 

ДСЦТС ХК ISO9001:2015, ISO45001:2018 олон улсын стандартуудыг нэгдмэл байдлаар нэвтрүүлж байгаатай холбогдуулан Бүтээмж чанарын менежер Э.Рэнцэнхандтай товч ярилцлаа. 

 

ТАНАЙ КОМПАНИ НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ХЭЗЭЭНЭЭС НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛСЭН БЭ ЯАГААД НЭВТРҮҮЛЭХ БОЛОВ ?

Манай  компани нь 2018 оны  03 дугаар сараас эхлэн Олон улсын  стандартыг нэвтрүүлэхээр эхлүүлсэн.

Эрчим хүчний салбарт хийгдэж байгаа ажил маань өндөр эрсдэлтэй аюулгүй ажиллагааг хангаж ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ тогтолцоог нэвтрүүлсэнээр удирдлагын арга барилд өөрчлөлт  орж хандлага байгууллагын соёл дээшилнэ гэж үзэж байгаа.Ингэснээр олон давуу талууд бий болно.

 

 

НЭГДМЭЛ БАЙДЛААР НЭВТРҮҮЛЭХИЙН ДАВУУ ТАЛ?

 Нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээг хэрэглэгчдэд найдвартай,  тасралтгүй,  чанартай хүргэх ингэснээр хэрэглэгчийн сэтгэл  ханамжийг  дээшлүүлэх, эрсдэл, аюулаас  урьдчилан сэргийлэх, Монгол улсад  анх удаагаа ISO9001:2015  Чанарын удирдлагын тогтолцоо, ISO45001:2018 ХЭМАБ-ын удирдлагыг  тогтолцоог нэгдмэл байдлаар нэвтрүүлж байгаа анхны Эрчим хүчний компани болох  гээд давуу талууд олон болно. Энэ бүгдээс хамгийн чухал нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэд хүрэх манай үйлчилгээний чанар сайжирч сэтгэл ханамж дээшлэх нь бидний зорьж байгаа үр дүн юм л даа.

СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ТАНАЙ БАЙГУУЛЛАГА БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРХЭН ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ ВЭ?

Манайхан менежментийн стандартыг зөвхөн бараа бүтээгдэхүүний чанарын тухай асуудал мэтээр хүлээн авдаг. Гэтэл менежментийн стандарт нь сүүлийн 50-иад жилийн хугацаанд үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж ирсэн. ISO гэхэд 100 жилийн түүхтэй. Анх 1901 онд гарч ирэх үед бүтээгдэхүүний чанарт анхаарч байсан бол 1954 онд олон улсын байгууллагаас бүтээгдэхүүний чанар удирдлага солигдох, анхаарал сулрах төдийд алдагдаж байна хэмээн дүгнэлт хийсэн. Тиймээс байгууллагын менежментийн баг буюу удирдлага өөрөө маш сайн байх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, удирдлагын тогтолцооны стандартыг бий болгосон. Удирдлага өөрөө зөв стандарттай, зөв менежменттэй байвал бүтээгдэхүүний чанар тэр хэрээр сайн байна гэсэн тогтолцоо руу орсон.

Ер нь компаниуд олон улсын стандартыг нэвтрүүлснээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудтай өрсөлдөх чадвартай болно, ажлын давхардал, бүтээмжгүй байдал, чанаргүй үйлчилгээ зэрэг үгүй болж хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшилдэг. Манай компани ч энэ үр дүнг хүлээж байна. Сайн нь улам сайжирч тааруухан хэсэг нь сайн талруугаа өөрчлөгдөхийг л стандартад нийцэх гээд байгаа байх. Түүнчлэн нэн түрүүнд аюулгүй ажиллагаа, аюул эрсдлийг тэглэх боломжийг ажилтнууддаа олгоно гэж харж байна.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?

Манай  компани  нь  Олон улсын стандартыг 2018-2020 он хүртэл хугацаанд нэвтрүүлэхээр зорилго, хөтөлбөр гарган ажиллаж баталгаажуулалтын аудитад  орохоор бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

Ярилцсан П.Майцэцэг

Сэтгэгдэл бичэх